Хөл хорионы үеэр гэрийнхээ ойр салхинд гарч, хөдөлгөөн хийх НЭЭЛТТЭЙ

2021-04-08

 Шадар сайд С.Амарсайхан “Гэрийнхэн ойр орчим салхинд гарах, хөдөлгөөн хийхийг хориглохгүй. Дүүрэг, хороодынхоо хүнсний дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүнээ авна. Бүх хүнийг хорино, хязгаарлана, манана, сахина гэх боломж байхгүй. Иргэд ухамсартай байна гэдэгт итгэж байна” хэмээн ярьсан юм. Агаарлахдаа нэг дор таваас илүү хүн цуглахыг хоригдожээ. Мөн хөл хорио тогтоосон хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байхыг Засгийн газар уриаллаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ