БЗД-ийн 127-р сургууль хийн халаалтад шилжсэнээр төвийн шугамд холбогдсон мэт дулаан, тохилог хичээллэж байна

Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль нүүрсээр галладаг нам даралтын зуухаа хийн халаагуураар сольсноор халаалтаа нэгэн жигд барих, халуунаа тохируулж, дотоод болон гадаад орчны бохирдлоо бууруулж чаджээ.

Тус сургууль нь өмнө нь жилд 130 тонн нүүрс хэрэглэж 348 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байсан бол хийн халаалтад шилжсэнээр тортог утаагүй болж хүүхдүүд цэвэр орчинд суралцаж болжээ. Гэр хороололд байрлалтай ч төвийн шугамд холбогдсон мэт дулаан, тохилог хичээллэж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn