“Эмээлт орчмын мах бэлтгэлийн асуудлаар ҮАБЗ-ийг яаралтай хуралдахыг шаардаж байна”

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ Эмээлт дэх бусад 30 гаруй мах бэлтгэх үйлдвэрт хяналт шалгалт хийж буй.

Тэгвэл төрийн байгууллагуудын хяналт шалгалт дутуу хийгдэж байна гэж үзэж хэвлэл мэдээллийн байгууллагаас Эмээлт орчим дахь мах бэлтгэлийн асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулах шаардлагыг хүргүүллээ. Тавдугаар сарын 10-нд иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу TV4 телевиз сурвалжилж, нөхцөл байдлыг бодитоор харуулсан юм.

“Төрийн байгууллагын хяналт шалгалтын хариу хэвлэл мэдээллийн редакцийн лабораторид өгсөн шинжилгээний хариу зөрүүтэй гарсан нь эргэлзээ төрүүлж байна. 100 хувь Хятад эзэмшигчтэй тус компани нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байж болзошгүй гэж үзэж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn