Хавар болж УИХ-ын гишүүд ажлаасаа хоцрох, таслах нь нэмэгджээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн гурав, дөрөвдүгээр сарын ирцийн мэдээг олон нийтэд танилцууллаа.

Гурав, дөрөвдүгээр сарын гишүүдийн ирцийн мэдээллийг намрын чуулганы 10, 11 дүгээр сарынхтай харьцуулахад таслалт, хоцролт нэмэгдэх хандлагатай байгааг тэрбээр онцлов.

Гуравдугаар сард УИХ-ын чуулган долоон удаа хуралдахад 18 гишүүн тасалсан байна. Харин найман гишүүн хуралдаанаас хоцорч, 62 гишүүн огт таслаагүй.

Дөрөвдүгээр сард чуулган 12 удаа хуралдахад 20 гишүүн тасалж, 57 нь хоцорч, 56 гишүүн огт таслаагүй байгаа юм. 16 гишүүн огт тасалж, хоцроогүй байна.

Хуралдаанд хоцорсон, тасалсан цагийн үзүүлэлт

  • УИХ-ын гишүүн Ц.Туваан 13 цаг 36 минут
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 15 цаг
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 13 цаг
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Б.Жавхан 8 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд 8 цаг 20 минут
  • УИХ-ын гишүүн Д.Батлут 7 цаг
  • УИХ-ын гишүүн П.Анужин 6 цаг
  • УИХ-ын гишүүн Н.Учрал 7 цаг
  • УИХ-ын гишүүн Б.Бейсен 5 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Анандбазар 5 цаг 15 минут
  • УИХ-ын гишүүн Т.Аубакар 5 цаг 26 минут
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 9 цаг 52 минут
  • УИХ-ын гишүүн С.Батболд 8 цаг 50 минут

Огт хоцроогүй УИХ-ын гишүүд:

  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  • УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  • УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
  • УИХ-ын гишүүн Г.Занданшатар
  • УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
  • УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
  • УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар байна.

Өнгөрөгч намрын чуулганы үеэр буюу 10 дугаар сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдаж байсан. УИХ-ын 19 гишүүн хуралдаан таслаж, 30 гишүүн хоцорч, 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn