АстраЗенека вакциныг 60-аас доош насныханд ХИЙХГҮЙ байхыг зөвлөжээ

2021-04-08

Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллага/European Medicines Agency/-ийн вакцин хариуцсан захирал Марко Кавалери өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр  “АстраЗенека вакцин нь ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэлтэй холбоотой” хэмээн ярив.

Түүнийг ийнхүү ярьсны дараа EMA байгууллагаас “АстраЗенека вакцины үзүүлдэг нөлөөг судлах ажил үргэлжилж байгаа, эцсийн дүгнэлт гарах болоогүй гэсэн байна” гэсэн мэдэгдлийг хийжээ.

Цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Европын орнуудаас гадна Индонез, Болгар, Тайланд зэрэг 21 улс тус вакциныг хүн амын дархлаажуулалтад ашиглахаа түдгэлзүүлж байсан удаатай.

Харин EMA болон ДЭМБ-аас эрсдэлгүйг нь баталсны дараа дахин ашиглаж эхэлсэн боловч зарим улс, жишээ нь Норвеги болон Дани улсууд бүтэн хориг тавьсан хэвээр байгаа юм.

  • Их Британи улсын хувьд 30-аас доош насныханд
  • Франц улсын хувьд 55 болон түүнээс доош насныханд
  • Герман улсын хувьд 60 болон түүнээс доош насныханд
  • Итали улсын хувьл 60 болон түүнээс доош насныханд тарихгүй байхыг зөвлөөд байна.

Германы вакцины хороо болох STIKO-гоос өнгөрөгч пүрэв гарагт мэдээлэл бүрэн тодорхой болох хүртэл АстраЗенека вакцин хийлгэсэн 60-аас доош насны иргэдийг хоёр дахь тундаа тус вакциныг хийлгэхгүй байхыг анхааруулсан юм.

Норвеги улсын хувьд АстраЗенека вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх эсэхээ энэ сарын 15-наар тодорхой болох юм. Тус улсын хувьд хоёрдугаар сард эхэлсэн Файзер болон АстраЗенека вакциныг хольвол гарах үр дүнгийн талаарх судалгааны үр дүнг хүлээж байгаа аж.

Ташрамд дурдахад, Европын холбоо нийт 400 сая тун вакциныг захиалсан ч Европын зарим улсууд аюулгүй байдлын үүднээс тус вакциныг иргэддээ тарихаас татгалзаж, одоо хүртэл нөөцөнд хадгалагдаж байгаа юм байна.

Манай улсын хувьд дөрөвдүгээр сарын 21-нээс Астразенека вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ.

Эх сурвалж:Reuters, Bbc

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ