Өнөөдөр 372 хүн эдгэрснээр, нийт эдгэрсэн хүний тоо 8140 боллоо

2021-04-08

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 554 шинэ тохиолдол бүртгэгдэж, 372 хүн эдгэрэн гарчээ. Нийт эдгэрсэн хүний тоо 8140 боллоо.

Улаанбаатар хотод 451, Төв аймагт 51, Баянхонгор аймагт 12, Өвөрхангай аймагт 11, Говьсүмбэр аймагт 5, Дорноговь аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгджээ.

Мөн нэн хүнд байсан нэг иргэн нас барснаар, нийт нас баралт 18 боллоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ