
Хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойших алдагдсан газар нутгаа буцааж өгсний дараа Киев Москватай хэлэлцээрийн ширээний ард сууна. Энэ тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.
“Мэдээж бид бүх газар нутгаа буцааж авах ёстой. Эхлээд бид 2-р сарын 24-өөс хойш алдагдсан нутаг дэвсгэрээ буцааж авахаар төлөвлөж байна. Дараа нь бид хэлэлцээрийн ширээний ард сууна” гэж Украины удирдагч Японы олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэр мөн “Ийм нөхцөлд л Украинд энх тайван тогтсон гэж дэлхий нийт үзэх нь тодорхой” гэлээ.