Вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч, сувилагч өдрийн 5,600 төгрөгийн цалин авч байна

2021-04-07

Улс орон даяар вакцинжуулалтыг эрчимжүүлж буй энэ үед эмч, сувилагч нарыг дайчлан ажиллуулахдаа холбогдох цалин, урамшууллыг шийдэж байгаа гэж албаны хүмүүс мэдээлж буй.

Тэгвэл Баянзүрх дүүрэгт гурван өдөр ажилласан эрүүл мэндийн салбарын ажилтан Ө.Анхболд гар дээрээ нийт 17 мянган төгрөгийн цалин авсан талаар өөрийн фэйсбүүк хуудсанд мэдээлжээ. 17 мянган төгрөгийг гурван өдөрт хуваабал нэг өдөрт 5600 төгрөг ногдож байгаа юм.

Харин олон нийтийн хувьд цар тахалтай нүүр тулан ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийг багаар үнэлж байна гэж шүүмжилж байгаа юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • эмнэлгийн ажилчдын даа ялан гуяа сувилагчын  цалин үнэхээр бага байна ажиллах хүн олдохгүй хүний нөөц дутагдалд орж байна  шдээ цалин бага болхоор ахиу цалинтай ажилд орж мэргэжилээрээ ажилахгүй сувилагч нар нийгэмж зөндөө төр засаг ер нь юу хийж суудаг ба аа

Холбоотой мэдээ