Ерөнхий сайд хөл хорио тогтоох саналыг дэмжээгүй учир УОК халдварын тархалтыг бууруулах өөр арга зам олохоор болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хорионы хатуу дэглэмд шилжих эсэхийг шийднэ гэдэг хүлээлт нийгэмд үүсээд байсан. Гэвч энэ асуудалд ямар нэгэн шийдвэр гаргалгүй орхижээ.

Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 10-наас эхлэн хатуу хөл хорио тогтоох тухай саналаа танилцуулсан байна. Гэвч Ерөнхий сайд хөл хорио тогтоохыг эсэргүүцсэн байр суурьтай байсан учир тал бүрээс нь судалж, дахин санал оруулж ирэхээр болжээ.

УОК өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоохоос өөрөөр халдварын тархалтыг бууруулах арга замыг хэлэлцэхээр болсон байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Оюун-Эрдэнэ дурак аа! Хориогоо тавиач ээ! Тэнэмэл доншуур юмнуудаас ковид авмааргүй бн. Нам таг зогсооход халдвараа хумиж чадна шд! Хорио тавиад вакцинаа шуурхай хий! 

Холбоотой мэдээ