Э.Бат-Үүл: Путины ташуурыг сөрж зогсохоор хамгаалалтын малгайтай ирлээ

2022-05-25

Нийслэлийн АН-аас “Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх “Амаа нээх” эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!” эсэргүүцлийн цуглааныг өнөөдөр /2022.05.25/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулж байна.

Тэд ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч.Чинбат нарыг нэн даруй огцруулахыг ХЗДХ-ийн сайд болон Ерөнхий прокуророос шаардаж байгаа юм.

2022 оны дөрөвдүгээр сард болсон “Ажлаа хий” тайван жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн зохион байгуулалттайгаар тарааж, 60 гаруй залуусыг баривчлан саатуулсан. Мөн дайныг эсэргүүцсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудан шалгаж, байцааж байна. Иргэд эрх чөлөөгөө хамгаалж гомдол гарган цагдаа, прокурорын байгууллагад ханддаг ч биднийг үл тоомсорлож байна хэмээн хууль, хүчний удирдлагуудыг солих цаг ирсэн гэж АН-ынхан үзэж байна.

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Путины ташуур намайг ташуурдана гэсэн. Тиймээс ташуурдуулах бэлтгэлээ хангаж, касктай ирсэн. Монгол хүн гэдэг утгаараа тэргүүнээ хамгаалахгүй бол болохгүй. Путины гар хөл болсон хүмүүс дараагийн удаа намайг ташуурдана гэсэн. Би бэлтгэлтэй ирсэн.

ЦЕГ-ын дарга, прокурорын удирдлагууд бүгд Путины ташуур болсон. Тайван жагсаалд саад болж буй бүх хүмүүстэй тэмцэнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Сүр бадруулсан мэдэгдлүүд ард түмнийг хагаралдуулдаг. Энэ бол 1990 оноос хойш хэвшил болсноос монгол өрх гэр дотроо хагаралдаж хэрүүл уруултай болсон. Гэр орчмын нөхцөлд төрөл садны дотор гардаг хэрэг зөрчил ихсэж, энэ хэрээр цагдаа шүүхийн ачаалал өсч, жинхэнэ анхаарч шалгах шаардлагатай зүйлээ шалгаж шийдэх хугацаа алддаг болсон. Ард түмэн хоорондоо гэр орчимдоо хэрэлдэж байх хооронд ашигт малтмал- ыайгалын элдэв баялгийг  үнэгүйдүүлж,   луйвардаж, улсын хилээр хяналтгүй гаргах  зэргээр эдийн засагт ноцтой хохирол учруулдаг болсон. Даварсаар монгол хүний заяагдмал хүнс болох мах бэлтгэл г.м хүнсний чанарыг муутгаж, импортын барааны хараат болж байхад УЛС ТӨР нэрийн дор талцаж хэрэлдсээр байх юм. Энэ нь хэнд ямар ашигтай юм бэ?   Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүс одоогийн байгаа хүмүүс Үндэсний аюулгүй байдалдаа анхаарч ард түмний эв нэгдлийг сайжруулж ажилтай орлоготой монголчууд болгоосой!!!

  • Батүүл чи өөрөө Зоригийг алуулж байхдаа сэтгэл чинь өвдөж байсан уу. Мөнгө их авсан болохоороо айж сандарч л байсан байхдаа. Одоо чамайг ард түмэн ална . 

Холбоотой мэдээ