ЗГ: 6-р сарын 1-нээс БНХАУ-ын Гуанжоу, Хөх хот руу нислэг үйлдэж эхэлнэ

2022-05-25

Засгийн газрын өнөөдрийн/2022.05.25/ хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцсэн байна.

Тодруулбал 2022 оны зургаадугаар сарын 1-нээс Монгол Улс БНХАУ руу агаарын хилээ нээхээр болжээ. Ингэхдээ Гуанжоу, Хөх хотын чиглэлд долоо хоногт нэг, нэг удаа нислэг үйлдэх юм.

ЗТХ-ийн сайд Л.Халтар “Монголоос очиж буй иргэдэд ямар шаардлага тавих, хэд тусгаарлах хоног зэрэг удахгүй тодорхой болно” гэв.

Холбоотой мэдээ