Өмнөд Суданд хонь/хуц/ 3 жилийн ял авчээ

2022-05-25

Өмнөд Суданд хуц орон нутгийн эмэгтэйг мөргөж хөнөөснөөс ял авчээ. Энэ хэрэг Румбек хотод болсон гэж LADBible мэдээллээ. Энэ амьтныг 45 настай Адье Чапингид халдмагц даруйд нь баривчилжээ. Эмэгтэй шархаа даалгүй нас барсан аж. Талийгаач хонины эзэнтэй хөрш айлд амьдардаг байжээ.

Хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. “Эзэн нь гэм буруугүй, хуц гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг шийтгэх ёстой” гэж хошууч Елиа Мабор хэлжээ.

Одоо уг хуц гурван жил торны цаана суух бөгөөд эзэд нь талийгаачийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр болгож таван үнээ өгөх ёстой болжээ. Хуцыг шоронгоос суллагдсаны дараа орон нутгийн хуулийн дагуу мөн зарах гэнэ. Амьтны эзэд шүүхийн шийдвэрийн талаар тайлбар хийгээгүй байна.

Холбоотой мэдээ