Вакцины хоёр дахь тунгаа эхний тунг хийлгэсэн байршил дээрээ хийлгэнэ

2021-04-07

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Вакцины хоёр дахь тунгаа хаана хийлгэх вэ гэсэн асуултад холбогдох албаны хүн хариулт өгөв.

Нэгдүгээр тунгаа хийлгэсэн газраа хоёр дахь тунгаа хийлгэх хэрэгтэй гэсэн юм. Гэхдээ вакцины эхний тунгаа Замын-Үүдэд хийлгээд Улаанбаатар хотод ирсэн бол мэдээллийг хүргүүлж, байгаа газар нь вакцинжуулах боломжтой гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ