Зорчих эрхээ хязгаарлуулсан иргэн цахим бугуйвчаа зайлсхийх зорилгоор эвдсэн тул хорих ялаар сольжээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэд ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдэж, гэмтээсэн таван тохиолдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тухайлбал, иргэн И.Б нь ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдэж, гэмтээсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг дөрөвдүгээр дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Ийнхүү ял оноохдоо өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нь хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт 11 сар 7 хоног хорих ял оноосон байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдэд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар яриа таниулга хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn