НДШ-ийн нэмэгдлийг ЦУЦЛАХЫГ шаардаж Төв талбайд суулт хийж байна

2021-04-07

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийн хувь хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхэлснийг МҮЭХ-ноос эсэргүүцсээр байгаа.

МҮЭ-ийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах зүйтэй гэсэн шаардлагыг өчигдөр Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн юм.

Харин өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат асуудлыг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлж, шийдвэрлэхийг шаардаж төв талбай дээр суулт хийж эхэлжээ.

Тэрбээр “Яаралтай горимоор шийдвэрлэхийг хүсэж байна.

Олон мянган гишүүд маань гудамжинд гарч жагсахыг хүсэж байгаа. Гэвч цар тахлын үед хүмүүсийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа учраас эсэргүүцлээ ганцаараа илэрхийлж байна.

НДШ-ийг нэмэгдүүлэх гэж байгаа бол нийт даатгал төлөгчидтэй зөвлөлдөх шаардлагатай” гэсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ