
СЕУЛ, 5-р сарын 24. БНАСАУ-д өдөрт 134 мянга гаруй өндөр халуурсан өвчтөн бүртгэгджээ. 2.94 сая гаруй хүн халуурч өвчилсөн гэж Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээллээ.
БНАСАУ тус улсад коронавирусын тохиолдол гарч байгаатай холбогдуулан Ким Чен Уны заавраар “хамгийн дээд түвшний тахал өвчний эсрэг яаралтай систем” нэвтрүүлж, бүх хотуудад хөл хорио тогтоосон гэж өмнө нь мэдээлж байсан. Мужуудад “хорлонт тахлын” тархалтыг зогсоож, халдварын эх үүсвэрийг аль болох хурдан устгахаар ажиллаж байна.
Дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын 23 хүртэл халуурсан өвчтөнүүдийн тоо 2,94 сая гаруй хүн байгаагийн 2,54 сая гаруй нь (86,4%) эдгэрч, 400 мянга орчим нь эмчлүүлж байна. Халуурсан өвчтөнүүдийн яг хэдэн хувь нь COVID-19-ээр өвчилсөн талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Одоогийн байдлаар нийт нас барсан хүний тоо 68, нас баралтын түвшин 0.002 хувь байна. Тэдгээрийн дор хаяж нэгд нь шинжилгээгээр “Stelth Omicron” гэж нэрлэгддэг BA.2 коронавирусын омикроны хувилбар илэрсэн гэж мэдээлсэн.
Тус улсын хэмжээнд цар тахлын тархалтыг “үр дүнтэй дарж, хянаж, нөхцөл байдал тогтвортой байгаа бөгөөд тахал өвчний эсрэг дээд зэргийн яаралтай тусламжийн системийг ажиллуулж эхэлснээр өвчлөл, нас баралт эрс буурч, эдгэрсэн өвчтөнүүдийн тоо нэмэгдсэн байна.
БНАСАУ-ын эрүүл мэндийн байгууллагууд улс даяар халуурч, эдгэрч буй өвчтөнүүдийн дунд вирусын шинж тэмдэг, түүний дотор эмнэлзүйн шинж тэмдэг, нян тээж байх хугацаа, хоёрдогч өвчлөлийн хувь хэмжээ, эмийн хариу урвал, хүндээр өвчилсөн өвчтөнүүдийн хувь зэргийг тодорхойлохын тулд гүнзгийрүүлэн судалж байна. Вирус байгаа эсэхийг шалгах ба өвчний үргэлжлэх хугацаа, эм, урвалжийн үйлдвэрлэл хурдацтай явагдаж байна.
Сая гаруй эмнэлгийн ажилтан, эмнэлгийн байгууллагын багш, оюутан, эмч нарыг дайчлан, үзлэг, эмчилгээ, халдваргүйжүүлэлт хийж байна. Улсын хэмжээнд халдварын эсрэг 10 мянган явуулын нэгж ажиллаж байна.