“Ядуу цэрэг” гэж хээв нэг ярьж суугаа ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригт хариуцлага тооц

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулахдаа Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хээв нэг яриад сууж байгаа генералтай хариуцлага тооцохыг шаардаж байна.

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдсан. Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригийн хэлсэн үг олон нийтийн бухимдлыг ихэд хүргэлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг “Цэрэгт нийгмийн бүх давхаргаас, ялангуяа амьдралд золгоход хамгийн хэцүү давхаргаас хүүхдүүд олноор ирдэг. Энэ бүхэнтэй жилийн хугацаанд ажиллаж, тухайн хүмүүсийг төлөвшүүлнэ гэдэг нь маш хүндрэлтэй” хэмээн ярьсан.

Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэлэлцүүлгийн шатанд гишүүд тодорхой санал гаргалаа. Гишүүдийн асуултад хариулж байгаагаас харахад хариуцлагын асуудлыг ЗХЖШ-ын удирдлагатай тооцох асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Хүний эрхийн мэдрэмж гэдэг бол хүний хэлж байгаа үг, зарчим, байр сууриас тодорхой харагддаг. Гишүүдийн асуултад хариулж байгаа байдлаас харахад ядуу айлуудаас ирсэн цэргүүд үгэнд ордоггүй, түүнээс нь болоод бараг алчихсан юм шиг утгатай юм ярьж байна. Маш хариуцлагагүй зүйл ярьж байна. Тиймээс тогтоолын төслийг хэлэлцэх үеэр хариуцлагын асуудлыг ч ярих хэрэгтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Олон юм солиороод байх хэрэггүй Оркуудаа! Материаллаг ядуурал ухамсрын, сэтгэхүйн ядуурлын суурь мөн. 

  • za estoi hutsaaraa nowsh mine chinii hvvhed her daruulgatai tomootoi hvmvvjiltei yumdee bas ih bayn baihnee muu golog chine etseg ehchvvd mine vr hvvhdee tseregees aw iim niigemiin shaar bhad yaj tvmnii vr eej aawdaa amid ireh bilee vnen emegnel 😡😡😡😡😡

  • Иим  ухамсарын доройтолтой    дарга  нар бна  хүнийг ядуу  хоосон гэж ялгалгүй  хүний эрхийг хамгаалах  сайхан  хүмүүжил  олгох  үүрэгтэй    гэтэл  юу яриад  бна Хүн  бүр  хорвоод  нүцгэн  хоосон  төрдөг  хөрөнгөтэй  төрдөг хүн Хорвоод бхгүй Цэргийн хүүхдийг зөв  ниигэмшүүлэх ёстой Хүнийг  зодож  хүмүүжлэхгүй шүү 

Холбоотой мэдээ