ЭМЯ: Сармагчны цэцэг өвчнөөр эмч, ажилчдаа сурган, бэлэн байдлаа ханган ажиллаж байна

2022-05-23

2022 оны 5-р сарын 13-нд анх бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчин одоогоор 10 гаруй улсад тархаад байгааг ДЭМБ -аас мэдээлсэн. Манай улсын хувьд дотоодод тус өвчнийг тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар ЭМЯ-наас дараах мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан :

Хилийн нэвтрэх цэгийн тандалтыг сайжруулах, мэдээлэл хүргэх, эмч, эмнэлгийн ажилчдаа сургах, бэлэн байдлыг хангах чиглэлд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тууралт гарах, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нуруу өвдөх эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна. Тууралт, халууралт гардаг өвчнүүдийг ялган оношлох чиглэлд анхаарч байна. Эрсдэлийн үнэлгээг хийгээд орон нутгийн эмнэлгүүддээ мэдээлэл хүргэнэ.

Батлагдсан хүнийг дор хаяж 14 хоног тусгаарлах шаардлагатай. Тууралт нь бүрэн эдгэрэх хүртлээ тусгаарлах шаардлагатай. Энэ чиглэлээр хилийн боомтуудын ажилтнуудад мэдээлэл өгнө. Халдвартай хүн бол өөрийгөө тусгаарлах шаардлагатай.

Салхин цэцгээр өвчилсөн үед тухайн хүнд шинж тэмдэг гардаг. Гадаадаас ирсэн хүмүүсээс салхин цэцгийн вакцин хийлгэсэн эсэхийг асууж тодруулах шаардлагатай.

Маскаа зүүх, хүн хоорондын зайгаа барих, тууралтын шинж тэмдэг гарвал эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Холбоотой мэдээ