“Аравдугаар ангийн сурагч зүрхний шигдээсээр нас барсан нь биеийн тамирын хичээл дээр маск зүүсэнтэй холбоогүй”

Амны хаалттай биеийн тамирын хичээлд орсон сурагч нас барсан гэх асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Буянтогтох:

Хоёр тусдаа хүүхдийн асуудал байгаа. Нийслэлийн нэр бүхий нэг сургуульд хүүхэд бэртэж гэмтсэн хэрэг гарсан. Сурагч амны хаалттай биеийн тамирын хичээл дээр ухаан алдсан мэдээлэл байхгүй. Харин зургаадугаар ангийн нэгэн сурагч биеийн тамирын хичээлд орох гэж байгаад, хичээлийн бэлтгэл зааварчилгаа өгч байх үед бэртэж гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тус сургуулийн гаднах камерт бичсэнийг харахад хүүхэд гаднын нөлөөнөөс болж бэртээгүй нь, мөн амны хаалттай байгаагүй нь мэдэгдсэн. Хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа. Тухайн хүүхэд цус багадалттай, бие муутай хүүхэд байсан.

Мөн тавдугаар сарын 13-ны өдөр аравдугаар сурагч хичээлээсээ тарж ирээд, зүрхний импактаар гэртээ нас барсан тохиолдол гарсан. Тухайн тохиолдол нь биеийн тамирын хичээл, масктай холбоогүй. Сургуулиуд заавал маск зүүх шаардлагыг тавихаа больсон.

Тухайн өдөр биеийн тамирын хичээлд орсон, эсхүл хичээл дээрээ маск зүүсэн эсэх мэдээлэл байхгүй байна. Маск зүүж хичээлдээ орсон гэх мэдээлэл нотлогдохгүй байгаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn