Цэрэгт нийгмийн ядуу давхаргаас хүүхдүүд олноор ирдэг тул хүмүүжүүлж чадахгүй байна гэв

2021-04-06

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдаж байна.

Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригийн хэлсэн үгийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүн ихээхэн шүүмжлэв.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг “Цэрэгт нийгмийн бүх давхаргаас, ялангуяа амьдралд золгоход хамгийн хэцүү давхаргаас хүүхдүүд олноор ирдэг. Энэ бүхэнтэй жилийн хугацаанд ажиллаж, тухайн хүмүүсийг төлөвшүүлнэ гэдэг нь маш хүндрэлтэй” хэмээн ярьсан юм.

Харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр эсрэг байр суурь илэрхийлж, тус салбарт гарч байгаа харамсалтай хэргүүд нь “сэтгэл дутаж байгаатай холбоотой” хэмээн ярьсан юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:

Энэ харамсалтай хэрэг үнэхээр нийгмийг цочроосон гэмт хэрэг. Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хууль эрх зүй, хангамж, орон тоо, дэмжлэг нь дутуугийн улмаас хүн амины хэрэг гараад байгаа биш юм. Энэ бол шат шатандаа хариуцлага яаж суларсан, ажилдаа яаж ханддагийг харуулж байгаа зүйл.

Цэргийг хариуцдаг албан тушаалтнууд салаан захирагч, командлал гээд маш олон шаттай.

Энэ бол хүнтэй ажиллах сэтгэл дутаж байгаагийн илрэл. Тэрнээс биш нийгмээс янз бүрийн хүүхдүүд хүрч ирээд тэд нарыг нь бид нар дийлэхгүй байгаа зүйл биш.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штаб дарга Д.Ганзориг хоёрын ярьж байгаа зүйл асар их ялгаатай байна. Д.Ганзоригийн ярьж байгаагаар бол цэргийн анги өөдлөхгүй юм байна. Д.Ганзоригоо чи наад хандлагаа өөрчил.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ганзоригийн хэлж байгаа үгийг нь бодож үзэхэд чи өөрөө хүмүүжилгүй хүн байна. Хүмүүжилтэй хүн хүнийг удирдаж хүмүүжүүлдэг. Чи яаж жанжин штабын дарга болсон юм бэ!!?? Чамд ямар “КРАН” байдаг вэ?? Харин ч Алтанхуяг зөөлөн хэлсэн байна. Чи Д. Сүхбаатар жанжиныг ядуу хүний хүүхэд гэх үү!!??

  • Ганзоригийн хэлж байгаа үнэншдээ. тэр цэргийн хуарангаар очоод үз. баячууд хүүхдээ явуулсан байна уу хар. 

  • ene hun sanaandgui ch gesen vneniig helsen bna. Oor hun soligdson ch ene baidal oorchlogdoh shvv. Harin dotood hondlongiinbhynaltiin nuuts medeelliin ajiltan, setgelzuich, zereg togtoltsoogoor n oorchiwol vr dvn garna. Ene mini harj bga ontsog

  • Энэ Ганзориг мэтийн иймэрхүү яриа хандлагатай сэтгэлгүй дарганцарууд олон байгаа шүү.Тэднийг зайлуулж цэвэрлэгээ хий.

  • ЕР НЬ БОДООД БАЙХАД ЭЛБЭГДОРЖ, ЭНХБОЛД, СҮ.БАТБОЛДЫН ҮЕД Л ЦЭРЭГ АРМИ, ГАДААД БОДЛОГО СҮРХИЙ БАЙСАН ЮМ БАЙНА. ЭНЭ ЖОНКО, СҮР ДАНЗАН, ОЮУНА НАР БҮТЭХГҮЙ ЭЭ.

  • Би өрх толгойлсон ядуу ээж байгөө. Тэгэхээр ганц хүүгээ цэрэгт явуулмааргүй байнаа, угаасаа эд хүмүүжүүлж чадахгүй болохоор уур нь хүрээд зодоод алчих юм шиг байна, тэгээд ч тэр дарамтлаад авдаг архи тамхиных нь мөнгө надад алга дөө

  • Хөөе лалар минь би хөвгүүдээ цэрэгт явуулана. Тэглээ гээд манайх чиний хэлээд байгаа айл болохгуй Ганзоригоо. Чи том андуурч байна. Чам шиг лалраас болж хандлага өөрчлөгдөхгүй байна. Лалар минь чамтай тооцоо бодоно

  • хүний үрийг битгий ингэж ялгаварла тэгвэл сайд дарга нар баячуудынхаа хүүхдүүдийг цэрэгт татаж бай  ямар тэнэг ухамсаргүй юм яридаг хүн бэ хүний сайхан үрийг эх орон чинь дуудаж бна гэж авч явчихаад эргэж ирэхгүйгээр эцэг эхийн амьдын тамд унагачихаад яаж өөрийн чинь амнаас ийм үг гарч бнааа

  • Ер нь төрийн альч салбарт дарга ажил хийсэн хүн маш хурдан баяждаг авилгалтай тэмцэх газар ажилаа хийдэггүй. Дарга хийх хугацаандаа баяжиж идэж авая гэж бодохоос биш ажилаа хийе даргалж байгаа газараа өөд нь татая гэсэн сэтгэл байдаггүй

  • Yu soliorood bga hvn be ene ganzorig.yalgavarlan gaduurhagch yum bna ta.estoi handlagaa uurchil.yasan yaduu.doroi setgelgeetei yumbe.hvnii alag vrsuud baihgui bolchood bna tenegee.ter eh etsgiin orond uuriiguu taviad vz dee tenegee

  • Ядуу хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Онолын тодорхойлолтыг Д.Ганзориг эрхмээс сонсъё. Цэрэгт очиход нь нэрсий нь жагсаагаад баян, ядуугаар нь тэмдэглэл хийгээд ЯДУУ тодорхойлолтонд орсонг нь дэглэж, зодож ялгаварладаг болтой. Энэ цэргийн даргын хандлага 000000 бнаа

  • Үг авдаггүй, юм сурдаггүй, сурахыг хар багаасаа хүсдэггүй, халамж аваад сурчихсан, ажил хийж чаддаггүй хүн сүрэг үүссэн шүү дээ. Энэ генерал яг нийгмийн үнэнг хэлсэн байна. 

    • Чамаас баян л бол хэн ч чамайг зодоод алчиж болдог нийгмийг хүсээ юу чи чиний хүүхдийг чамаас баян айлын хүүхэд зодоод алвал чи за за больж2 гээд унжийгаад суух нөхөр бна даа чи.чамайг наад захын пацаан зодож чадна чиний мөнгө миний оо цаасны ч үнэд хүрэхгүй шүү тэгж яривал. ийм хандлагатай юмнуудыг л харин өглөө өдөр оройгүй нүдэж байх хэрэгтэй яасан их баяжцан гарууд вээ цаасны булан ч имэрч үүээгүй байж 

  • Монголд эрх ямба эдэлсэн дэндүү олон генералтай болж бна, эд нарыг ядуу ардын хүүхдийг яргал, ал гэж цол олгоогүй байх шүү. Ганзориг, Сайханбаяр мэтийн хэрэггүй новшнуудын цолыг бууруулж төрхөмөнд нь буцаавал таарна. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга дараагийн сонгуульд ялах гээд генерал цол, шагналыг хамаагүй өгөх юмаа.

  • Өө ядуу хүүхдүүд тэгүүл цэрэгт яавахгүй байж болох нээ яадуу гээд үр хүүхдээн алуулсан дор хажуудаа байлгаад хайрлаад суух нь хамаагүй дээр юм  байна тиймээс хүүхдээ явуулахгүй хүмүүс ээс торгуул нэхээд байх шаардалгүй юм байна тийм үү яадуу гээд алж талж болдог юм бол баян гээд бөгсийнэ долоох уу арай хэтэр нээ ийм байхаар бол хийл хамаалагчаа өөрөс дөө хий 

  • Өөрөө ёстой оюуны ядууралтай ядуугийн ядуу араатнаас дор ядуурал байна даа. Манай нийгэм төрийн толгойд энэ Ганзориг гэгч оюуны ядууралд орсон цус сорогчид олон болсноос болж бүхэл бүтэн эр орноороо дуусах болоод байна. Энэ новшийг халаад эхлээд өөрт нь яаж цэргийг дарамталж хүмүүжүүлдэгийг нь үзүүлмээр байна аа. 

    • Бүх зүйлийг мөнгөөр хийдэг нь харагдаж байгаа биз дээ. Харин ч чиний тэр хүмүүжилтэй баячуудын хүүхдүүд чинь эх орон эцэг эхийнхээ төлөө энхийн манаанд зогсох хүмүүжил байгаа юу. Чам шиг малаас дор царайлж гэмт хэрэг үйлдээд эх орон эхнэр хүүхдээ дарамтлаад бордсон гахай шиг бэлцийсэн хувалз болоод энэ тэрээр тэнэж хэсүүчилж бүсгүйчүүдийг бузарлаад л хар тамхи хэрэглээд л сууж байгаа биз дээ. 

      • Эцэг эхчүүд минь одоо хүү ач зээгээ цэрэгт бүү явуул😢 бас мөнгө ч бүү өг тэгэхгүй бол энэ цэргийн асуудал багасахгүй юм бна. Далд хэдэн цэрэг амиа алдсаныг бид мэдэхгүй ээ. Арай дэндүү юмаа

  • Ядуу гэж та хэнийг доромжлоод байна. Таны тархи л ядуу байна. Тийм сүрхий юм бол дүйцүүлэх албаа болиулаад баячуудын хүүхдүүдийг армид тат. Тийм сүрхий ядуу, баянаар нь ангилах гэвэл муу цүнх баригчаа

  • tgvl tsergte hvchrehku bga amitni hvhd alj baihaar tsereg tatlgal bolichihol do ymarch etseg ehvvd ta narig awachee gj airamin chn gadaa awchij ogogvi orsdoonl mngo oloh gj negmuu tsas awchij ogchod ywahku bol torguulch geh shig harinch nigmiin emzeg dawhargn hvmvs bol ta nar za amitnii hvvhdes mngo awna alna ene tged zvgr ywdaluu te ard irgd ch bas hvn shvv ta nart ilvv de garsn vr hvhd torvvld alulah hogjlin berxshelte ymnud bolgoh gj torvvlegvim mdvv

  • Чи суудлаа өгөөд зайлаач харина ч ядуусын хүүхэд хүмүүжилтэй байдын малаа та нарын хүүхдүүд хүмүүжил гэж мэдэх ч үгүй малнуудаа

  • Харин ч хэцүү давхаргаас очсон цэрэгүүд. Хүний шахалт дарамтгүй биеэ даасан байгаа. Тархиа ажилуулж хүн удирдаж чадахгүй тэнэг.тамлах ёстой гэж хэлээд байгаа юм бишүү. ТАМИНЭЭ ЭЭ 

  • тэр малчин айлын хүү яавч хүмүүжлийн доройтолтой биш байсан харин баячуудын хүүхэд бол суурь хүмүүжилгүй нялцгай биетүүд байгаа. малчны хүүхэд бол хэдэн удаагийн зодуур даана нялцгай биетүүд нэг цохиход үхнэшдээ малчины хүүхдүүд шазуур зууж зодсоор байж алчихаад юугаа чалчиж байгаа муусайн алуурчид   хүн бүхэн адилгүй тэр дундаа малчин хүний 33 ухаан өвөлсөн 18 нас хүрсэн хүн сэтгэн бодох чадвар сайтай гүйлгээ ухаантай суурь хүмүүжил тогтсон байдийн за юу малнуудаа би одоо 22 настай амьдралаа аваад явж чадаж байна. улс орны эдийн засгийн өсөлтөд  бага ч гэсэн нэмэр оруулах гэж байна малчин гэдгээр ялгаварлахаа боль энэд чинь ухаантай хүмүүс байдгийн худлаа диплом авчихаад зай бөглөөгүй шүү малчины хүүхдийг дээрэлхэж алдаг энэ удаа ч биш шүү гомдож байна

  • Асуудал байгаа л байх гэхдээ дарга нарын хүүхдүүд, дээд боловсролтой гадаад , дотоодрд төгссөн хүн цэрэгт маш ховор ирдэг . . . .

  • ХАРИН Ч  ХООСОН ХҮМҮҮСИЙН ҮРС ДУУЛГАВАРТАЙ ХҮМҮҮЖИЛТЭЙ ШҮҮ. ЦЭРГИЙН ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮД ХҮМҮҮЖИЛГҮЙ ТАНХАЙ БАЙДАГ.

  • Энэ одоо юу солиороод байна вэ? Ядуу давхраг байлаа гээд хүмүүжилгүй гэж энэ тэнэг боддог хэрэг үү? Харин ч баян байх тусам хэцүү болсон хүмүүс илүү олон байгаа. Ядарсан харагдахаар нь ийм хариулт өгч байгаан байхдаа. Зураг дээрээс харахад их л төлөв царайтай хүү харагдсан. Ингэж дүгнээд сагаж байгаа энэ хүнийг өөрийг нь буруу хүмүүжүүлж, уяаг нь уртасгаснаас л ийм юм гарч байгаашдээ. Амнаас гарч байгаа үгээ толгойгоороо боддог хүнээр удирдуулсан бол юу гэж ийм үг сонсохов  дээ бид. Энэ албан тушаалтнуудыг бүгдийг өөрчлөх цаг болжээ. Даан ч салахгүй наалдсан шаварнууд юм даа 

  • дараа дараагийн айрамд алаба хаах залуучуудын эр зоригийг айдасаар дүүргэж эр зоригийг нь мохоож байна.Баян ядуу гэж ангилах юм бол улсын цэргийн айрам гэж байгаад яах юм.

  • 10 сар тээж 18 жил өсгөж хүн болгоод цэргийн албанд мордуулсан эх хүн амьд ирэх эсэхэд эргэлздэг болж байна! Энэ үнэхээр харамсалтай!! Монгол  хүний энэрэнгүй сайхан сэтгэл хаана орхигдов??? Олон аавын хүүг ялгалгүй хугацаат албанд эрүүл чийрэг ёс суртахуунтай бие биеээ хүндэлж цэргийн эрдэмд шамдаад халагдахад ангийн ахлах удирдлагууд анхаарах ёстой баймаар. Тэгэхэд хэдэн халтар төгрөг нэхэн өлөнтөж дарамтлаад амь нас эрүүл мэндээр нь архироож ар гэрийнхнийг ээж аавынх голыг харлуулж байдаг нүгэлтэн араатнаар арми ахлуулдаг болсонд ард түмэн харамсаж байна. Цаашид арми байх хэрэгтэй бол бүх яргачдыг сольж халах нь зөв! Дэг гэдэг зүйл устсаны дараа хүний сайхан үрсийг татна биз! Ээжүүд элгээ эмтлэн шаналж 365 хонох ямар байх вэ???

  • Энэ аль гаригаас ирсэн генерал вэ. Ядуу давхрагын хүүхдүүд цэрэгт ирээл дарга нартаа мөнгө өгч чадахгүйгээс болж зодуулж амиа алдаж байна гэж хэлж байна гэж ойлголоо. Энэ хүнийг энэ албан тушаалаас одоохон зайлуулбал таарна. Ёстой дургүй хүрчихлээ 

  • bayan ailiin bandgar batsaan nar, tsagaan gartnuud tsergiin alband yavdagguishdee. eh orniihoo tuluu, uursdiinhuu tuluu gd yavj bgaa zaluusaa tamlaj, eremdeg zeremdeg, ami nasiig n hohirooj bgaa n tsergiin albanii hamgiin tom bohirdol, zavhral. uursduusuu ehelj tseverle, humuuj

  • 1 жилд битгий хэл хэцүү хүмүүсийг эр хүн болгоод ир гээд л явуулдаг да. Цэрэг хүмүүжүүлэхээс өмнө эх орноо хамгаалах үүргийг нь хэрэгжүүлэх л газар даа….

  • Яс юмандаа дээдсийн нялцгай замгууд л хүмүүжилгүй байдаг байх. Ардын хүүхдүүд үг дааж , ачаа дааж чаддаг шүү. Хар тамхи, элдэв хэрэгт тэр дээдсийн нялцгай замгууд л холбогдсон байдаг шүү дээ. 

  • Наад эргүүгээ халаач сайдаа. Хэлэх үг алга. Ерөнхийлөгчөө наад дуракаа генерал цолыг нь хураагаач.

  • Ямар эргүү юм ярьдаг дураак вэ тэд олон нийгмийн давхараас ирсэн ч сурч хүмүүжиж чадна гагцхүү муусайн дарга нэртэй архичид нь архины мөнгө өг гэж л зодож байгаа шүү дэндээ 

  • Ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээд ёс зүй, харилцааны хичээлийг нас насанд тохируулан заах хэрэгтэй байна. Цаашлаад цэргийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудад -БХИС, Хууль хамгаалах гэх мэт цэргийн сургуулиудад түлхүү зааж, эндээс гарч байгаа мэргэжилтнүүдийг өндөр ёс суртхуунтай, зөв мэргэжилтэн болгож гаргах хэрэгтэй. Цэргээ хайрлаж, бие биенээ хүндэтгэдэг болгож хүмүүжүүлэх нь хаа хаанаа хэрэгтэй байна. 

    • Эхийн хэвлийд байхаасаа хүмүүжээд 3 нас гэхэд хүмүүжлийн 60 70 % төлөвшсөн байдаг гэж үнэн үг шүү.Гэхлээ тангараг өргөсөн офицёрүүд л нэгнээ алаад бган бишүү

  • yanaa tsergiin darga nar arxidaj mungu nexej orj zodson n lee shde usvur nasnii zaluuchuud tseregt yavj bgaa tsergiinxen xun zodox deglex erxgui shuu. ta nariin ajil deg juram gej alga bna xun alchaad yu gd bnaa tsegiin angid surgalt yer xiigdej bgaa muu muusain yumnuud ulsaas tsalin avch tejeelgej deeees xuuxduud xuchirxiilj bna 

  • Чи тийм л сэтгэл зүрхтэй хүн чанартай юм бол албан тушаалаа ашиглаж авсан орон сууцнуудаа орох оронгүй офицер ахлагч нарт өг😡

  • дарга цэргийн ухамсар нь мөхөс дорой болсон гэдгээ илчлэж байна хүнийг яадуу .мэдлэгтэй мэдлэгүй.хөдөөний .хотийн.гэж ялган гадуурхадаг цэргийн дэглэм байвал. Хэцүүл юм байна.Д.Ганзориг Дарга нийгэмийн ядуу давхарга  гэж юу ярьж байгаа юм бэ ..сэтэгхүйгээ өөрчөлнүү  Ганзориг даргаа!!!!!

  • Ядуу айлын хүүхдүүдийг тэгээд зодож алаад байгаа юм байна л ДАА!!!! Тэнэг новшнууд чинь юу яриад байгаа юм бол доо 

  • Za arai heterne ardiin armi aavin huuheduudg bayun hooconoor n yulgj cuudg bolj  ene ganzorig gedg hunig shuud ajillac hal iim yum yraid cuuj bdg  shuud buud novshig ardiin armin ner hundiig gutaacn novsh bn 

  • Ганзориг өөрөө нэн ядуу юм байна ш дээ зайлуул,яаж энэ өндөр албан тушаал хашиж чадаж байнаа,удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүс мэдэж л байгаа даа,үтэр түргэн зайлуул

  • Ene hunii helsen ugend egduutseed hereggui. Uneniig l helsen bna. Yaduu gej heleegui baina. amidrald zolgohod hamgiin hetsuu davharga gedgiig hamgiin yaduu gej shuud oilgoj bolohgui shdee. Zam uuliin yanz buriin zurshiltai ger buld ussun bayan ailiin huuhed ch bgaa. Bi bol ene hunii helsniig nuhatstai avch uzej buren aguulgaar ni oilgoosoi gej husch bna

  • Ийм лалрууд бидний боломжийг хулгайлж хумсалсан учраас ядуус гэгдээд бга бид олширч бидний хүүхдүүдийн боломжийг эдний хүүхдүүд хулгайлж төрд гарж тушаал авж ингэж томодог юм. ЭНЭ  НОХОЙН БААСАА ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛ

  • Өө, за за ядуу айлын хөвгүүдийг цэрэгт яргалж алаад, охидыг нь архины даруулганд хүчиндэж ашигладаг, заримыг нь бүр амь насыг нь хохироосон гэмт хэрэг Монголд гарсаар бгаа нь дээгүүр цол хэргэмтэй, албан тушаалтнуудын ийм үзэл бодолтой холбоотой юм бна л даа.

    • Бүр үнэхээр хүч хэрэглээд хүчиндээд бгаа бол хэцүү л дээ.гэхдээ амьдралын боломжгүй айлын охидууд өөрсдөө биеэ их үнэлж бна шдээ.яагаад аяга угаагч ч хамаагүй хийж болохгүй гэж.янхан байснаас хамаагүй цэвэр ажил шүү дээ.хүн тууштай ,сэтгэл гаргаад ямар ч хамаагүй ажил хийгээд байвал амьдрал өөдлөөд л ирдэг.өөрсдөө бас төрөөс гайхамшиг хүлээлгүй зөв амьдрах хэрэгтэй бхөө.ядуу блхоор биднийг ингэж бна гэж гомдлоод л архидаад биеэ үнэлээд өнөө маргаашаа л аргацаагаад нийгмийн хог шавхруу шиг амьдарч бас болохгүй ээ.бусдаас мөнгө нэхдэг шигээ хүн болсны үүрэг хариуцлага ухамсар ёс зүй бас байх ёстой.

  • Ганзоригийг юунд байлгаад ажил хийлгээд бдаг байнам вэ огцороогооч ээ сэтгэлгүй хүн ажил хийж чадах уу батлан хамгаалахын сайд та энэ хүнээ ажилаас нь чөлөөлж өгөөч  

  • Бодит байдлаа үнэнээр гаргаж тавьж байж л зөв гаргалгаа ооно л доо. Тэнэгээр нь дуулалгүй нүүр тулж ажиллаж байгаа хүний үгийг сонсох л хэрэгтэй. 

  • Яана даа… Ийм хүн удирддаг байгууллагын доод шатныхан араатан байх нь тодорхой. Хэлж байгаа үгэнд нь харилцааны соёл, хүн чанарын үнэр ч алга даа.

  • ганзоригоо хэрээ мэдэж яраарай үе үеийн дайчин эрчүүд ядуухан амьдрлаас эвлэн босоод тусгаар тогтнолоо олж авсныг чамаас бусад бүх монголын өвгөд хөгшид залуус цэцэрлэг.н хүүхдүүд хүртэл мэддэг юмшүү  

  • Эх орноо хамгаалагч цэрэг гэдэг элит мэргэжил, эр цэргийг төрөхөөс эхлүүлээд гэр бүлийн хүмүүжил гээд олон асуудлыг судалж байж сонгодог. Аав ээжийн гараас төрийн тусгай албанд тэр тусмаа өндөр эрсдэл, тэсвэр хатуужил шаардсан албанд сонгодог зарчим сүүлийн 30 жилд алдагдсан

  • Дарга офицeрууд бүх ажилаа ж. дарга гэх мэт бага тушаалын дарга нарт найдаж орхидог,тэдгээрийг адилхан төвшинд байлгахгүй даварааснаас л болж бга хэрэг гэж харж бна.

  • Сайд , гишүүн харин зөв дуграа юу даа гэж бодогдлоо , ( Ганзориг наад хандлагаа өөрчил ) , энэ хүн шиг иим өөдгүй юумнууд л иим юум хииж бга ш дээ цэргийн зарлан биш (үхлийн зарлан ) болчихлоо шүү дээ зарим нь тахир дутуу, эрэмдэг эрхтэн дутуу , хөдөлмөрийн чадвараа алдсан , сэтгэл зүйн дарамттай иим л болоод иож бна шүү дээ . иим болоод ирж бгааг харсан ирээдүйн хөвгүүдийн зориг , зүрх нь унтараад бна . монголийн ниигэм өөрөө хатуужуулж байхад , ингэж хүний нандин үр хүүхдийг алаад тамлаад бж болохгүй байх аа , мундаг ажлаа хииж бга цэргийн удирдлагууд бга шүү дээ , тэдний нэр хүндийг ч хуглаж бга арчаагүй нэгнээс л өнчрөл , хагцал үүсэх юум , одоо залуус цэрэг биш гадаад гарч ажлаж , сурхийг  , гадаадийн цэрэг армийг илүүд үзэж бна ,  

  • Энэ муу харваас хөгийн царайтай нофш байшд. Цэргийн ангид кастын систем тогтоочиж. Баян айлын бандгарууд эгэл айлын хүүхдүүдээс хэцүү. Ар гэрээс нь мөнгө авчруулж, дээрэмдэж, зодож занчиж алж байгаа нь зөв юм уу? ЦА-н олон дарга, албан хаагчид юу хийдэг юм? Дотоод хяналт бн уу?

  • Нэг хүний буруу үгний алдаа ямар гамшигт хүргэдэгийг энэ за генерал ч гэхэд хэцүү л хүний үг баталчихлаа. Монголын Зэвсэгт хүчин. Цэргийнхэн. Ард иргэдийн дунд маш эвгүй уур амьсгал дэгдээж орхилоо доо.Энэ нөхөрт арга хэмжээ авч ийм найдваргүй бузарыг цэрэг армиас зайлуулах ээ.

  • Эх орноо хамгаалагч цэрэг гэдэг элит мэргэжил, эр цэрэг сонгох нь төрөхөөс эхлүүлээд гэр бүлийн хүмүүжил олон асуудлыг судалж байж сонгодог. Аав ээжийн гараас төрийн тусгай албанд тэр тусмаа өндөр эрсдэл, тэсвэр хатуужил шаардсан албанд сонгодог зарчим сүүлийн 30 жилд алдагдсан

  • Манай эриний өмнө нэгэн суут хүн “Өөрийн орны армийг тэжээж чадаагүй ард түмэн, төр засаг хүний орны армийг тэжээнэ” гэж хэлсэн байдаг юм. Ингэж л ойлгомжтой хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр улс орон оршин тогтноё гэж байвал Нэгдүгээрт: өөрийн орны хүчний байгууллагын, эх орноо хамгаалагчдад илүү анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, ард иргэдээ сургаж, хүмүүжүүлж байдаг боловсролын байгууллагын чанарт анхаарах шаардлагатай. Гуравдугаарт, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсч байгаа эмч нартаа анхаарах хэрэгтэй юм. Энэ гурван мэргэжил бол тухайн улс үндэстэн цаашид хөгжих, дэвших суурь баталгаа нь болдог. Ийм л чухал зүйл.

  • Юу гэсэн бэ? Би сайн ойлгосонгүй. Хэлж ярьж байгаа үгээ эргээд нэг хараарай. Танай гэрт ч энэ хүмүүжлийн доголдол буюу чиний хэлсэн амьдралд золгоход хамгийн хэцүү байдал байгаа даа. Хөөрхий минь….

      • Uhamsar doroi udirdlaguud baihad yaj shtabin ajil uragshtai yavj uls oron hogjij ym yaduu ailiin huuhduud ym surahguidee bish udirdlagiin uhamsargui baidlaas iim hereg garch baigaa ym

      • Ядуу айлын хүүхдүүдээс мөнгө татаж, өгөөгүйг нь зодож алаад байгаа болж таарч байна уу даа. Армид дэг гэдэг харгислалыг албан ёсны байх ёстой зүйл мэт хүлээж аваад цэргийн сахилга батыг хүчирхийллээр шийддэг нь гэмт хэрэг.50 иад оны цэрэгт дэг гэж огт байхгүй, 4 жилийн хугацаанд 2 мэргэжил эзэмшээд халагдах үедээ овоо хэдэн төгрөгний хадгаламжтай, халагдсан хойноо армид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад явдаг байж. Одоо армийг архигүй болгох, компьютержүүлэх, хилийн цэргийг дронжуулах, уул уурхай зам барилгын ангиудыг олноор нь гаргаж цэргүүдээ сургах хэрэгтэй байна даа

Холбоотой мэдээ