Ц.Мөнхцэцэг:Цэрэгт зодуур дааж сурах ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг халах ёстой

2021-04-06

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдаж байна. Хуралд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаа, прокурорын байгуулланы удирдлагууд оролцож байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг:

2019 онд Зэвсэгт хүчний 336 дугаар ангид дэд ахлагч В ангийн 17 цэргийг хөнжил, гудсыг нь үүрүүлж гүйлгүүлж байхад байлдагч Алтантулгын бие нь муудсаар амиа алдсан. Тухайн алба хаагчийг 6 сараас 5 жил хүртэлх хорих ял ногдуулж, төрийн албанаас чөлөөлсөн.

2019.09.12-ны өдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангид өвс хадлангийн ажилд гарсан үеэр байлдагч Наранбаяр хөдөлмөр аюулгүйн байдлыг нь хариуцсан алба хаагч хангаагүйн улмаас өвс хадлангийн машин дээрээс унаж нас барсан. Шийдвэрлэх шатандаа байгаа.

Үүний дараа гуравдугаар сарын 28-нд болсон хэрэгтэйгээр албан хаагч Г-г цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Сүүлийн хэрэг бидний хувьд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх тал дээр нилээн түлхэц болсон.

Ёс зүйгүй харьцааны асуудал 2018-2019 онд хамгийн олон гарсан, одоо 50 хувиар буурч байгаа.

Анги, байгууллагын удирдлагууд хичнээн сайн ажилласан ч энэ асуудлыг бид дангаараа шийдэж чадахгүй. Нийгэмд болж байгаа бүх үйл явдал манай зэвсэгт хүчний салбарт гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Сүүлийн хүн амиа алдсан нь ажлыг эрчимжүүлэх түлхэц болсон гэж ярьж болохгүй. Яагаад заавал олон хүн үхэж байж ёс зүйн асуудлыг эрчимжүүлэх ёстой юм? 2018 онд оргил үе гэж ярих буруу, ийм муу зүйл дээр оргил үе гэж ярьж болохгүй.

Зэвсэгт хүчин энэ асуудлыг дангаараа шийдэж чадахгүй гэдэгтэй санал нийлж байна. Та нар хүч хүрэхгүй байгаа ажлаа танилцуулж, хамтарч ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Энэ бол Үндсэн хуульд заасан хүний эрх чөлөөний ноцтой зөрчил. Цэргийн дэглэлт бол хүнлэг бус харьцаж, эрүүдэн шүүж байгаагийн нэг хэлбэр. Цэрэгт дэг байх ёстой гэж хүмүүс ярьдаг.

Хатуу ширүүнийг даван туулж, зодуурыг давж байж цэргийн алба хааж, хал үздэг гэсэн хэвшмэл ойлголтыг нэн тэргүүнд халах ёстой.

Өнөөдрийн хурал дээр ямар асуудал болохгүй болоод энэ дэг хэвээр хэрэгжсээр байгаа гэдгийг ард түмэнд нээлттэй хэлэхийг хүсэж байна.

Ерөнхийлөгчийн 2019 онд гаргасан 17 дугаар зарлигын нэгдүгээр хавсралтаар Цэргийн дотоод албаны дүрэм гэж гарсан. Үүнд Цэргийн албан хаагч цол харгалзахгүйгээр дүрмээ биелүүлнэ, ёс зүйн алдаа гаргавал хариуцлага хүлээнэ гэж заасан. Ангийн сэтгэл зүйч оффицер гэж ажиллахыг ч заасан.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг:

Цэргийн дотоод албаны дүрэм дээр цэргийн албан хаагчдын хоорондын харилцаа, ёс зүйн асуудлыг багтаасан байдаг. Бие бүрэлдээхүүний хүний нөөц хангалтгүй буюу 100 хувиас гэвэл 60 хувийн дүүргэлттэй ажилладаг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Мөнхцэцэг муу хувхай хохимой толгой царайлсан новш минь, чи өөрийнхөө нөхрийг хүүгээ бас цэрэгт явуулж бодит амьдралыг үзүүл. Танай намын л би болгосон ядуурлаас үүдэлтэй шүү 

Холбоотой мэдээ