
Энэ сарын 16-ны өдөр ЕБС-ийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдаж, тархинд цус харваж, ГССҮТ-д хүргэгдсэн харамсалтай тохиолдол гарсан.
Тэгвэл ухаан алдан унасан аравдугаар ангийн хүүхдийн биеийн байдал нь хэвийн байсан ч эмнэлэгт хүргэгдсэн оройноо нас баржээ.
Харин зургаадугаар ангийн хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлж ухаан орсон хэдий ч амьсгалын дутагдлаас болж цус харвасан байна.