
Өнөөдөр хамгийн үр ашиг өндөр, эдийн засгийн хэмнэлттэй, байгальд сөрөг нөлөөгүй эрчим хүчний хамгийн зөв сонголт нь шингэрүүлсэн хий буюу газ болсон байна. Улс орнууд шингэрүүлсэн хийн хэрэглээнд эрчимтэй шилжих болсон шалтгаан нь бусад уламжлалт эрчим хүч ялгаруулах түлш нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, цаг уурын өөрчлөлтийг дагуулах хамгийн том хүчин зүйл гэдгийг ойлгож эхэлжээ.
Одоогоор 113 улс байгалийн хийг аж үйлдвэрлэл, дэд бүтэж, ахуйн хэрэглээндээ өргөнөөр нэвтрүүлэн хэрэглэж байна. Хагас зууны дотор байгалийн хийг хэрэглээндээ маш амжилттайгаар нэвтрүүлсэн улс бол Япон улс юм.
Газыг зөв ашиглаж чадвал ийм амар хялбар эрчим хүчний эх үүсвэр байхгүй. Байгальд ээлтэй, хурдан хугацаанд сэргээгдэх чадвартай, ашиглахад хялбар газыг хэрэглээндээ нэвтрүүлцгээе.
БИЧЛЭГ: