
Шадар сайд С.Амарсайхан МҮОНТ-ийн “Цаг үе-Үзэл бодол” нэвтрүүлгийн үеэр ипотекийн зээл тэр дундаа, МИК-ийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Иргэдийн нуруун дээр шаардлагагүй ачаа үүрүүлж, ямар ч оролцоо байхгүйгээр, Монголбанкнаас олгож буй эх үүсвэр болон арилжааны банкаар дамжуулж олгож буй зээлийн дунд зөвхөн МИК гэдэг нэрээ хавчуулсныхаа төлөө иргэдийн түрүүвчнээс мөнгө хулгайлж байна гэсэн үг.
800 мянган төгрөг төлдөг бол 300 мянган төгрөг нь МИК-ийн ашиг болж үлдэж байна.
Тэр 300 мянган төгрөгөөр үр хүүхэддээ зарцуулах, эсвэл дахиад нэг байр худалдаад ч авч болно. 11-12 жилийн дараа үндсэн зээлийн дөнгөж 50 хувь хасагдсан байдаг нь шударга бус” гэв.