“Баяр наадмын өдрүүдээр цол олгохгүй, допингийн шинжилгээний хариу гарсны дараа олгоно”

2022-05-20

УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан байна. Тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгажээ.

Мөн Үндэсний их баяр наадамд эрлийз морь уралдуулахгүй, бөх, сурын харваачийн допингийн шинжилгээний хариу гарсны дараа Ерөнхийлөгч улсын цол олгодог болох зохицуулалтыг тусгасан байна.

Баяр наадмын өдрүүдэд шууд цолыг олгохгүй. Таваас дээш давсан бөхүүдэд начин, заан цолын болзол хангалаа гэсэн батламжийг нь олгоно. Допингийн шинжилгээндээ бүдрээгүй бол Ерөнхийлөгчийн зарлиг гарч, намрын саруудад бөхчүүдийн цолыг ёслол төгөлдрөөр гардуулах зохицуулалт орж иржээ. Ерөнхийлөгчийн институтээс уг заалтыг дэмжсэн байна.

Холбоотой мэдээ