“Цалин нэмэгдээгүй тул НДШ-ийг нэмэгдүүлэхээ 2022 он хүртэл царцаахыг шаардаж байна”

2021-04-06

МҮЭ-ийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоод хамтран Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Цар тахлын улмаас иргэдийн амжиргаа хүнд байна. Байгууллагууд ажилчдаа хэрхэн цалинтай байлгах уу гэдэг хүндрэлтэй цаг үе ирж байна.

Энэ хүнд цаг үед ажилтан, ажил олгогчийн нуруун дээр ирж буй ачаа улам хүндэрч байна.

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийн хувь хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиснээр иргэдэд хүндээр тусаж байна.

МҮЭ-ийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах зүйтэй гэсэн шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хороо хоёрдугаар сарын 25-нд гаргасан.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооноос гаргасэн энэхүү шийдвэийг Ерөнхий сайдын зүгээс УИХ-д яаралтай горимоор оруулж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Гэвч тэрхүү шаардлага өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.

ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан ч одоо тэгэх шаардлага байхгүй.

Цар тахлын үеэр иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй, орлого буурсан тул энэ шийдвэрийг царцаах хэрэгтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ