Ж.Байгалмаа:Хөнгөн өвчтөнүүдийн эмчилгээнд витамин С, Д өгч байгаа

2021-04-06

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

Халдвар аваад эдгэрсэн хүмүүс 10 хоног болсон тохиолдолд ажлаа үргэлжлүүлэн хийх бүрэн боломжтой. Тухайн хүний ПСР шинжилгээний 60 хүртэлх хоногийн хугацаанд эерэг гарна. Эерэг гарна гэдэг нь халдвартай гэсэн үг биш, вирусийг бусдад халдварлуулах чадваргүй болдог.

Нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн буюу шинж тэмдэггүй байгаа.

Хөнгөн буюу шинж тэмдэггүй үед заавал эмнэлгийн тусламж авах шаардлагагүй, эм тариа хэрэглэх шаардлагагүй, гэрээрээ өөрийгөө тусгаарлах арга хэмжээг дэлхий дахинд хэрэгжүүлж байна.

Хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол өөрийгөө гэртээ тусгаарлаад байж байхад болно.

Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст ЭМЯ-наас халууны шил, витамин С, витамин Д-тэй багцыг өгч байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ