ЭМЯ:Хөл хорио тогтоох нь өвчлөлийг бууруулах хамгийн ҮР ДҮНТЭЙ арга

2021-04-06

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 831 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 11651 боллоо. Үүнээс 731 нь Улаанбаатар хотод, орон нутагт 99 тохиолдол бүртгэгдсэн байна.

 ЭМЯ-ны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

Хөл хориог сулруулснаар 10 хоногийн дараагаас буюу гуравдугаар сарын эхээс эхлэн өвчлөл эрчимтэй нэмэгдсэн байна.

Хөл хорио тогтоох нь өвчлөлийг бууруулах үр дүнтэй арга гэдгийг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна.

Хэрвээ энэ хэвээрээ явбал өдөрт бүртгэгддэг халдварын тохиолдол 1000 гарна гэдгийг эрдэмтэд мэдээлсэн.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

Тархалтын дөрвөн шатанд тохирсон арга хэмжээг дэлхий нийтэд хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын хувьд хүн амын дунд өвчлөл өргөн тархсан байна.

Энэ үед хамгийн үр дүнтэй арга бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих буюу хөл хорио тогтоох шаардлагатай.

Мэргэжлийн байгууллагын хувьд хөл хорио тогтоох саналаа гаргаад явж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ