Б.Жавхлан: Нэг хүнд ногдох үндэсний орлогыг 10000 ам.долларт хүргэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Хүүхдийн мөнгө, халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, төсвөө оруулж ирнэ. УИХ эцэслэн батална. Төсөв ч үүнийг шаардаж байна, бодлого ч энэ чиглэлд явах ёстой гэдгийг сүүлийн жилийн нийгмийн амьдрал харуулж байна. Зорилтот бүлэг рүүгээ чиглүүлж байж төсвийн бүтцийг сайжруулж, төсвийн хуваарилалтыг зөв оновчтой болгоно.

Нэг хүнд ногдох үндэсний орлогыг одооныхоос хоёр дахин их нэмэгдүүлнэ гэж дунд хугацаандаа зорьсон.

Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд нэг хүнд ногдох үндэсний орлого 10000 ам.долларт хүрнэ.

Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж, түүхий эдээ аман дээрээс зардаг биш, дор хаяж хилийн үнээр зарах өөрчлөлтүүдийг хийж байгаа” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn