Их дэлгүүрээс “Тэди” хүртэлх Баруун Сэлбийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

2022-05-19
Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо “Тэди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажил тавдугаар сарын 13-наас эхэлсэн.

Энэ хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг зургадугаар сарын 1-нийг хүртэл хийнэ.

Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлснээр, тус замын хөдөлгөөнийг ирэх Баасан гариг буюу тавдугаар сарын 20-ны 20:00 цагаас 22-ны 20:00 цагийн хооронд хязгаарлан, асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэхээр болсон юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ