Японд тэтгэврийн насыг 70 болгох хуулийн төслийг өргөн барина

2021-04-05

Японы Засгийн газар төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгдлээ.

Одоо тэтгэвэрт гарах нас нь 65 байгаа бол үүнийг таван жилээр хойшлуулж 70 хүргэх хуулийн төслийг өргөн барих юм.

65 наснаас өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг тодорхой хэмжээгээр бууруулдаг бөгөөд 65 наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал сар бүрийн тэтгэмж нэмэгддэг байна. Харин одоо албан ёсоор тэтгэвэрт гарах насыг таван жилээр нэмэгдүүлэхдээ нэмэгдэл тэтгэмжийг мөн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ