
Х.Баттулга даргатай АН-ын Улс төрийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Улс төрийн зөвлөлийн төлөөллүүд “Улс төрийн намын бүртгэлийн асуудалтай холбоотой дээд шүүх дээр болж буй асуудалд намын гишүүд 330 сумаас ирж оролцох хүсэлтийг олноор ирүүлж байна.
Сүүлийн хоёр жилд улс төрийн намаар улс төрчид их тоглолоо. Шүүх хараат бус байх ёстой атал хараат байгаа нь олон шийдвэр дээр харагдаж байна. АН-ыг талцуулаад хоёр талд нь хоёр өөр шийдвэр гаргадаг. Нөгөө талын бүтэцгүй АН-ын талын дүрмийг бүртгэж байгаа нь улс төржсөн байгааг харуулж байна.
Шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэхээсээ илүү шударга шүүгээсэй гэдгийг хүсэж 18-20-ны өдрүүдэд гурван өдөр шүүхийн гадна тайван жагсаал хийнэ.
Эрх баригч нам шүүх, төрийн байгууллагаар далимдуулж сөрөг хүчнээ хагаралдуулж байна. Дээд шүүх хоёр талд нь шийдвэр гаргаж, яс хаядаг. Хорхой биендээ хүрэхээр атирдаг шиг манай намын гишүүд бухимдаж эсэргүүцлээ илэрхийлж байна.
Зулын гол болно гэх нь хаашаа юм, тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн байгаа. Намын дүрмээр сонгогдсон Х.Баттулгыг бүртгэх асуудал дээр анхаарлаа хандуулахыг хүсэж байна” гэлээ.