МХЕГ “орон сууцны барилгын ажлын үед аюулгүй байдал хангаагүйгээс осол их гардаг. Тус үүсээд буй нөхцөл байдлын талаар аврах ажиллагаа дууссаны дараа дүгнэлт гарна. Цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Краны хийц, эд анги гэмтэлтэй байснаас осол гарахад хүрч байна. Аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй” гэжээ.
Барилгын ажил явагдаж буй энэ үед хөдөлмөрийн болоод техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүйгээс осол ихээр гарч байгааг МХЕГ-аас анхааруулсаар байна. Өнгөрсөн сард нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт кран унаж, замын байгууламж эвдсэн осол гарсан. Тус осол бүрэн бус техник хэрэгсэл ашиглаж байснаас гарсан гэсэн дүгнэлт хийсэн ажээ.