Нийт 602 хүнд халдвар илэрч, нэг хүн нас барлаа

2021-04-05

Сүүлийн 24 цагийн хугацаанд 602 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 10820 боллоо. Мөн өнөөдөр 282 хүн эдгэрэн гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5931 боллоо.

Ховд аймагт 11, Дархан-Уул аймагт 19 Хөвсгөл аймагт 3, Архангай аймагт 17, Булган аймагт дөрөв, Төв аймагт 12, Өвөрхангай аймагт 5, Сэлэнгэ аймагт дөрөв, Хэнтийд нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Өчигдөр коронавирусийн халдвар аван эмчлүүлж байсан 60 настай нэг иргэн нас баржээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ