
ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар танилцууллаа.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх жилийн мөн үеэс 15.7 хувиар буюу 156 тэрбум төгрөгөөр өсжээ. Харин тус сангаас 96.2 мянган хүнд нийт 68.3 тэрбум төгрөгийн тэтгэмжийг олгожээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд 986.9 хүн хамрагджээ.
Өрхийн сарын дундаж орлого 2022 оны нэгдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, 78 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнд цалин хөлсний орлого өмнөх оноос 0.2 хувиар буурсан бол тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 17.6 хувиар нэмэгджээ.
Харин өрхийн сарын дундаж зарлага 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 78 мянгаар нэмэгджээ.
Ажиллагсдын тоо 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 73 мянгаар өссөн нь хүн амын хөдөлмөр эрхлэлт тодорхой хэмжээгээр сэргэж байгааг харуулж байна.