
Нийслэлийн АН-аас энэ сарын 11-ний өдөр зохион байгуулсан “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалын үеэр Х.Бээжин нарын дээлтэй иргэд Д.Сосорбарам гуай руу гурил мэт цагаан зүйл цацаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.
Цагаан нунтаг гурил байсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Толдруулбал “Цагаан өнгийн, нунтаг, үнэргүй, хүчиллэг чанар нь 4 хувийн агууламжтай байгаа нь Хүнсний зориулалтаар хэрэглэдэг улаан буудайн гурилтай ижил байна. Тухайн нунтагт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, химийн хүчтэй хүчил, шүлтийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлт гарсан байна.