Сүүлийн 24 цагт 271 шинэ тохиолдол бүртгэгдсэнй 232 нь Улаанбаатарт, 39 нь орон нутгаас илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 271 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 9598 болж байна. 232 нь Улаанбаатарт, 39 нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Булган 7, Орхон 2, Өвөрхангай 4, Сэлэнгэ 12, Ховд 11, Хөвсгөлд 2, Дорноговьд 1 бүртгэгдлээ. 

Ингэснээр дотоодын халдвар 9059, зөөвөрлөгдсөн тохиолдол 427, Улаанбаатарын халдвар 7889, аймаг, орон нутгийн халдвар 1170 болж байна.

Сүүлийн 24 цагт 163 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 5379 боллоо.  Нийт 1987 хүн эмчлэгдэж байгаагаас 1718 нь хөнгөн, 226 нь хүндэвтэр, 36 нь хүнд, 7 нь маш хүнд байна.  Мөн 54 настай эрэгтэй хүн нас барлаа” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ