Г.Батбаяр: Миний охиныг хөөсөн МУИС-тай шүүхээр заргалдаж байгаа

2022-05-16

Кофены хэргээр олон нийтийн анхааралд өртсөн Б.Ариунзаяагийн аав, АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр охиныг нь сургуулиас нь хасах шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд ханджээ.

Хуульч Г.Батбаяр “Залуу насны ааг омгоор жаахан алдаа гаргасан. МУИС-ын захирлын тушаалыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн, маргаж байгаа. Хүний амьдралд байнга тохиолдож байдаг зүйл, тийм хүн гайхмаар зүйл биш. Б.Очирхуяг захирлын тушаалыг хүчингүй болгохоор маргаж байгаа. Манайд муухай харахыг хуульчилж өгөөгүйгээр танхайрах, хэрүүл маргааны сэдэл болсоор ирсэн. Хэрүүл маргаан өдөөсөн гэдгээ тухайн хохирогч гэгдэж буй тухайн охид мэдүүлэгтээ хэлсэн. Хоёр гартаа кофе гарчихсайн байгаа хүнийг өвдөг сөгдөөд, гутал арч гэж байгаа нь зүй ёсны бус шаардлага. Бичлэгийнхээ зөвхөн кофе асгаж байгаа хэсгийг тасдаж тавьсан” гэлээ.

Холбоотой мэдээ