Х.Бээжин: Гурил цацсан нь дөнгөж эхлэл, 25-нд ташуур авч очиж, та нарыг хүмүүжүүлнэ

2022-05-16

Нийслэлийн АН-аас зохион байгуулсан “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалын үеэр Х.Бээжин нарын дээлтэй иргэд Д.Сосорбарам гуай руу гурил цацаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Иргэн Х.Бээжин:

Монгол Оросыг хагаралдуулах үйлдлийг Д.Сосорбарам, С.Эрдэнэ нарын этгээдүүд удаа дараа хийж буйг эсэргүүцэж байна. Гурил, өндөг зэргийг цацах нь сэргүүцлийн хамгийн хөнгөн хэлбэр. 100 жил нөхөрлөсөн нөхрөө гомдоож байна.Монгол-Оросын 100 жилийн харилцааг хамгаална, цаашдаа ч хамгаална. Тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Бид дайныг огт дэмжээгүй, дайны зөв бурууг бид шүүхгүй. Харин гадныхан бид нар луу дайрахад Орос улс хамгаалсаар ирсэн.

Миний гурил цацсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Тэр гуриланд ямар ч шившлэг байхгүй. Би В.Путинтэй ч тэр, Х.Баттулгатай ч тэр уулзаагүй. Э.Бат-Үүл одоо “Баатар” гэчихээд ганц гурилнаас айгаад байхдаа яадаг юм.

Би тавдугаар сарын 25-нд Э.Бат-Үүлийн жагсаал дээр ташууртай очно. Айлын сахилгагүй хүүхдүүдийг шийтгэдэг, шиг би Э.Бат-Үүлийг хүмүүжүүлэхийн тулд ташууртайгаа очно.

Холбоотой мэдээ