Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүлж, Б.Серик начин үзүүрлэв

Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 240 бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, даян аварга Н.Батсуурь түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, улсын начин Б.Серик үзүүрлэв. Ийнхүү Н.Батсуурь даян аварга цолтой анхны түрүүгээ хүртлээ.

Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, улсын харцага Б.Зоригтбаатар, Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын заан Ц.Одбаяр, аймгийн хурц арслан О.Наранбаатар, М.Еркебулан, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдсэн.

Тавдугаар сарын 20-ны Баасан гаригт Бөхийн өргөөнд нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаан, 21-ний Бямба гаригт сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 22-ны Ням гаригт “Бахдам гарамгай” багийн халз барилдаан тус тус болно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn