
Өрнөдийн хориг арга хэмжээ Оросыг тусгаарлаж чадаагүй нь 2022 оны эхний саруудын Хятадтай хийсэн хоёр талын худалдааны тоо баримтаас харагдаж байна гэж Оросын улс төрийн шинжилгээний төвийн захирал Павел Данилин “Баруун бол бүхэл бүтэн дэлхий биш” дугуй ширээний уулзалтын үеэр мэдэгджээ.
“Орос, Хятадын худалдааны эргэлт 1-4-р сард 25.9 хувиар нэмэгдэж, 51 тэрбум долларт хүрсэн” гэж шинжээч мөн мэдэгдлээ. Түүний хэлснээр, энэ хугацаанд Оросын эерэг тэнцэл 30 тэрбум долларт хүрсэн байна. Данилин “Энэ бол маш сайн үзүүлэлт, манай эдийн засгийн хүчирхэг байдлыг харуулж байна” гэж хэлжээ.
Зөвхөн дөрөвдүгээр сард хоёр улсын худалдааны хэмжээ 12 тэрбум ам.доллар давсан нь гуравдугаар сарынхаас 8.7 хувиар өссөн үзүүлэлт аж.
Барууны хориг арга хэмжээг хадгалснаар Орос, Хятад хоёрын жилийн эргэлт төлөвлөснөөс хамаагүй эрт 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж шинжээч үзэж байна.
Тэрээр хоёр орны гадаад худалдааны бүтцийн талаар ярихдаа, ОХУ-аас БНХАУ-д импортолж буй барааны үнийн дүнгийн 70 орчим хувийг газрын тос, байгалийн хий, нүүрс эзэлж байгааг онцолжээ. Гэхдээ энэ нь бүгд биш аж. Үлдсэн 30% нь металл, мод, далайн хоол болон бусад түүхий эдийн бүлгүүд. Хятад улс ОХУ-д “үйлдвэр, тусгай тоног төхөөрөмж, тоглоом, гутал, тээврийн хэрэгсэл, агааржуулагч, компьютер зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүн экспортолж байна” гэж Данилин хэлжээ.