“Цалингаа цагт нь өгдөггүй компаниудыг ил зарлаж, хар жагсаалтад ортол нь явна”

Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбооноос тавдугаар сарын 25-нд болох чуулга уулзалт болон “Монгол хүч-2050” төслийн талаар мэдээллээ.

Чуулга уулзалт нь хөдөлмөрийн зах зээлийг шинэчлэх зорилготой бол “Монгол хүч-2050” төслийн хувьд ажилчдынхаа цалинг өгдөггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангадаггүй, уул уурхай, барилгын компаниудыг хар жагсаалтад оруулах ач холбогдолтой гэв.

“Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв” ТББ-ын захирал Б.Ганзориг:

Бид хөдөлмөрийн зах зээлийг шинэчлэх хэрэгтэй. Цалингаа авч чадаагүйн улмаас амиа хорлохдоо тулсан тохиолдол ч бий. Барилгаар жишээ авахад захиалагч тал гэж бий. Доор нь 2-3 туслан гүйцэтгэгчид бий. Тэдний дор зуучлагчид, бригадын дарга нар, инженерүүд, санхүүгийнхэн бий. Ингэсээр ажилчид хамгийн бага цалин авдаг.

Манай улсад жил бүр 85 мянган хүн бүтээн байгуулалтад оролцдог. Эдгээр иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зарим компани төлдөггүй. Осолд ороод бригадын дарга, компани хариуцдаггүй, нөхөн төлбөр авч чаддаггүй. Эрүүл мэнд, биеэрээ хохирсон хүн маш их. Хуулийн байгууллагад хандаж л хохирлоо нөхөн төлүүлдэг.

Бид БНСУ-д ажиллаад авдаг цалинг эх орондоо авах боломжтой.

Цалингаа цагт  нь тавьдаггүй тул 18-25 насны залуучууд барилга, замын салбарт ажиллахгүй байна. Энэ салбарт одоо 40-60 насныхан голдуу ажиллаж байна. Залуучуудын итгэл урмыг мохоочихсон. Уг нь залуус ажиллах хүсэлтэй. БНСУ руу явах гээд 18 мянган иргэн хүсэлт өгчээ. Очоод сонгино хураана, зочид буудалд ор засна шүү дээ. Энэ ажлыг хийхийн тулд Монголд авлига өгдөг. Гэхдээ авах цалин нь эндхээс 2 сая төгрөгөөр илүү байна.

Цалин мөнгөө цагт нь өгөхгүй байгаа компаниудыг хар жагсаалтад оруулж, тендер авдаггүй болтол явна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn