WSJ: Аялал жуулчлал нь Европын эдийн засгийн сүүлчийн найдвар боллоо

Оросын эсрэг хориг арга хэмжээний улмаас хүндэрсэн Европын эдийн засгийг бүрэн сүйрлээс зөвхөн аялал жуулчлал аварч чадна. Энэ нь хуучин тивийн эдийн засгийн сүүлчийн найдвар юм гэж The Wall Street Journal тэмдэглэжээ.

“Энэ зун тахал хүмүүсийн амралтад саад болохгүй, энэ нь өмнөд Европын эдийн засгийг өдөөх болно гэж найдаж байна” гэж мөн дурджээ.

Оросын эсрэг хориг арга хэмжээ нь эрчим хүчний үнэ өсөхөд нөлөөлсөн нь барууны орнуудын инфляцийг өдөөсөн гэж зохиогчид тайлбарлажээ. Ийм нөхцөлд европчуудын худалдан авах чадвар эрс буурч байна гэж WSJ тэмдэглэжээ. Тиймээс тэд томоохон худалдан авалт хийх боломжгүй ч коронавирусын тахлын улмаас хоёр жил завсарлага авсны дараа амралтаа авч аялан, жуулчилж худлдаа хийхийг хүсэх байх гэж сонинд бичжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn