С.Амарсайхан:Манай эхнэр халдвар авсан өндөр настай аав,ээжээ ХӨСҮТ-д хүргэж өгсөн,одоо өөрөө тусгаарлалтад байгаа

2021-04-01

Шадар сайдын эхнэр нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-д аав ээжийгээ сахиж нэг хоносон гэх асуудлаар Шадар сайд мэдээлэл хийв.

Шадар сайд С.Амарсайхан:

Манай эхнэрийн аав, ээж нь 100 хувийн асаргаанд байдаг, 80 гарсан хоёр хөгшин халдвар авсан.

ХӨСҮТ-д халдвар хамгааллын дэглэмээ барьж хүргэж өгсөн.

ХӨСҮТ-ээс зөвлөсний дагуу дам хавьтал болсон учраас ХӨСҮТ-ээс гараад гэртээ харилгүй, шууд 14 хоног тусгаарлагдсан. УОК-оос гаргасан зааврын дагуу голомтондоо буюу аав, ээжийнхээ гэрт тусгаарлагдаж байгаа.

Гаргасан дэглэм журмыг хэн ч, манай гэр бүл ч зөрчих ёсгүй.

Халдварын дэглэмтэй орчинд орох, гарах, орсон тохиолдолд хэрхэн тусгаарлагдах уу гэдэг нь ХӨСҮТ-ээс гаргасан дүрэм журмын дагуу мөрдөгдөж байгаа.

Аавындаа очсоноос хойш эхнэртэйгээ уулзаагүй.

Хүнд өвчтэй, сахиуртай, асаргаа сувилгаа шаардсан иргэд, өвчтөн байх юм бол гэр бүлийнхэн нь сахиураар байх, улаан бүсэд орсон тохиолдолд 14 хоног тусгаарлагдаж журам гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Одооч хар масс троллууд нь жинхэнэ хуцаж өгнө дөө албан тушаалын чинь төлөө троллууддаа ахиухан мөнгө амлаад нөгөөдүүл нь хажууд нь байсан юм шиг цуурах биз битгий бууж өгөөрэй

Холбоотой мэдээ