С.Ганбаатар: Л.Оюун-Эрдэнэ маань ядарч байх шиг байна, махаа зулгааж байна

2022-05-13

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яамдын сайдыг нэн даруй томилох шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Л.Оюун-Эрдэнэ маань ядарч байх шиг байна, махаа зулгааж байна. 65 нь барьж идэх гэж байна.  Энэ хоёр яам байхгүй бол чухам болохгүй гээд л оруулж ирсэн. Гэтэл хагас жил энэ хоёр яам сайдгүй байлаа. Сайдтай болгож, ард иргэдийн амьдралыг дээшлүүл. Заавал нэг УИХ-ын гишүүн очиж суух гээд томилгоо хийгдэхгүй байна.

Энэ хоёр яам ажлаа хийхгүй байснаар та цалингийнхаа 40 хувийг халаасан дотор байхдаа дээрэмдүүлж байна гэсэн үг.

Холбоотой мэдээ