Жагсагч руу гурил цацсан нь цагдаа нар ажлаа сайн хийгээгүйтэй холбоотой гэв

2022-05-13

Монголын Эмнести Интернэшнл  байгууллагаас “Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа” мониторингийн тайланг танилцууллаа. Тус судалгааг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2020 оны хоёрддугаар сараас эхлэн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.

СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС:

Нийслэлийн засаг даргын захирамжаар жагсах цуглах эрхийг хууль зөрчиж хязгаарласан. Иргэдийн жагсах эрхийг хязгаарлах эрх нийслэлийн Засаг даргад байхгүй. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчилсан нь олон улсын уриалгатай харшилсан. Цагдаагийн байгууллагын гол үүрэг нь жагсагчдын аюулгүй байдлыг хангах байтал жагсаал цуглааныг тараасан нь цар тахлыг харин ч нэмэгдүүлсэн үр дагаварт хүргэсэн.

Энэ долоо хоногт жагсагч руу гурил цацсан тохиолдол гарсан. Цагдаа нар ажлаа хийсэн бол жагсагчдын аюулгүй байдалд хүндрэл учрахгүй. Тиймээс жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэхдээ төрийн чиг үүргийг тодорхой болгох хэрэгтэй.

Иргэдийг саатуулахдаа цагдаагийн албан хаагчид дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, цагдаагийн машин нь тодорхой байх ёстой.  Гэтэл хэн болох нь тодорхойгүй энгийн хувцастай, цагдаагийн машин мөн эсэх нь эргэлзээтэй хүмүүс иргэдийг саатуулах тохиолдлууд ч гарсан.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагыг мэдээллээ нэг газраас авахыг хуульчилсан нь хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарсан хэрэг. Засгийн газраас гаргаж байгаа мэдээлэл нь үнэн эсэхийг шалгах хөндлөнгийн хяналт байгаагүй.

Мөн цар тахлын үеэр автобустай иргэдийг зогсоож насанд хүрээгүй хүүхдийг гадаа удаан хугацаанд зогсоосон нь хүүхдийн эрхийн конвенцыг зөрчсөн.

Холбоотой мэдээ