Амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа зарахгүй байх санал гаргалаа

2021-04-01

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагч Х.Нямбаатар танилцууллаа.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөрт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

Зарим өдрүүдэд согтууруулах ундааг зарахгүй гэж байна. Гэхдээ уухыг хүссэн хүн бол ямар нэгэн байдлаар олоод ууна. Согтууруулах ундааны татварын орлого 200-300 тэрбум байна. Төсөв тасалдаж болзошгүй.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

Татвар талдаа бодвол тийм зүйл байж болно. Архины хамааралтай айл өрхөд нэг өдөр ч болов амар тайван амьдралыг өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Надтай иргэд холбогдож дараах гурван саналыг уламжилж өгөхийг хүссэн байна. Нэгдүгээрт, амралтын хоёр өдрийг архи зарахгүй болгоё. Сарын эхний өдөр, баярын өдөр хориглоод нэмэргүй. Сардаа найман өдөр архи зарахгүй байх заалтыг тусгаж чадвал том дэвшил болно гэсэн. Хоёрдугаарт, архи, согтууруулах ундааг борлуулдаг цэгийн тоог бууруулах шаардлагатай. Гуравдугаарт, цагийн хязгаарлалтыг хийж өгөх хэрэгтэй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • хөл хорионы үед архи зарахыг болих хэрэгтэй архитай биш архичинтай тэмцэх хэрэгтэй зарсан дэлгүүрийн тусгай эрх архи ууссан хүнийг онцгой байдал зарласан үед ууж хэрэглэсэн гэж заалт оруулж согтуу жолоочыг ганц эрх биш ял өгч хувь хүнийг 6сар хүртэл албандан ажил хийлгэх арха зарж бгаа дэлгүүрүүдийн тусгай эрхийг хураах дахин ямар нэгэн журамаар олгохгүй баых хэрэгтэй …. Ард түмнээ архинд живүүлж байж төсөвийн орлого яриад сууж бгаа гишүүний өмнөөс ичих булчирхай ажиллаж бна ..Энэ засаг төрийг ойлгоход хэцүү юмаа хийсэн зүйл ярьсан бүхэн ард иргэдийн эрүүл мэндийн эсрэг заалттай ..Архи уугаад архинд живж бно тэрний хүчэнд бид төсөвтөй бно …Баталгаагүй маскаа зүүгээд зүтгээд бай бидэнд та нарын ЭРҮҮЛ МЭНДЭЭС ИЛҮҮ ЭДИЙН ЗАСАГ БАС МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА гээд ард иргэд руу чиглэсэн зүйл байхгүй юм шиг санагдаж бна шүү

  • Архитай тэмцэх ажил бүр эртнээс  эхтэй ч нэмэргүй болсоор бна.Харин архичидтай болон архины хэрэглээ,зарах цагыг зохицуулж болох юм.Түүнчлэн зарах өдрийг хязгаарлах нь бас сөрөг талтай ба архийг бөөнөөр авч нөөцлөх муу үр дагавартай.

Холбоотой мэдээ