ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Цагаан нунтаг зүйл нь ямар зүйл байсныг тогтоохоор шинжээч томилсон. Тэр нь гурил мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тодорхой болгоно. Шалгалт үргэлжилж байна. Талуудаас тайлбар мэдээлэл авч байгаа. Ардчилсан намын төлөөлөл өчигдөр ирж, тайлбар мэдээлэл өгөөгүй. Хэрвээ тайлбар мэдээллээ хурдан авч дуусвал хэргийг шалгаж дуусна. Одоо иргэдээс тайлбар авсны дараа ямар хариуцлага хүлээлгэх талаар ярина” гэжээ.
