Соёлын яам: Наадмын төсөв энэ долоо хоногтоо батлагдана

2022-05-11

Соёлын дэд сайд Б.Батбаяр Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жилийн тухайд наадмыг найруулж болох 19 хүний нэр гаргаж, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд санал болгохоор салбар хорооны түвшинд тодорхойлсон.

Тав дахь өдрийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана.

Үндэсний их баяр наадам бол үндэсний хэмжээний хамгийн том баяр наадам. Урьдны жилүүдэд найруулж байсан цаашид найруулах боломжтой гэсэн 19 найруулагчийн нэрийг гаргасан.

Баяр наадмын төсвийг зохион байгуулах хороо баталдаг, энэ тав дахь өдөр батлагдана.

Засгийн газрын хурлын 2021.07.07 тогтоолоор 100, 101 жилийг хамтатган тэмдэглэнэ гэж шийдвэрлэсэн. Их Эзэн Чингис хааны 800 жилийн ой тохиож байгаа тул өнгө төрхийн хувьд нийцсэн байх болов уу” гэлээ.

Холбоотой мэдээ