Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэн Г.Мөнхжаргалыг цагдаагаас баривчилжээ

2021-04-01

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, амиа алдсан хэрэг гарсан.

Иргэн Г.Мөнхжаргал Сүхбаатарын талбайд хувцасаа тайлж, төр засаг чимээгүй байгааг эсэргүүцсэн юм.

Тэрбээр “Би өөрөө 11 настай хүүтэй, хүүгээ цэрэгт явуулна гэж ярьдаг.  Цэрэгт харамсалтайгаар амиа алдсан мэдээг сонссон хүү маань надаас “Та намайг цэрэгт явуулна гэдэг чинь хэвээрээ юу?” гэж асуухад хэлэх үг олдоогүй.

Одоо би өөрийн хүүгээ цэрэгт явуулна гэхээс үнэхээр эмээж байна. Цэргийн албанд ганц, хоёр ухамсрын шанаа өгөх асуудал байж болох л байх. Гэхдээ хүнийг үхтэл зодчихоод эцэг, эхэд нь таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө өгч, оршуулгынх нь зардлыг даана гэж яриад сууж болохгүй.

Хүний амь эрсдчихээд байхад төр засаг чив чимээгүй байж болохгүй” гэсэн юм.

Тэгвэл түүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэс рүү авч явж, мэдүүлэг авч эхэлсэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ